ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалт эхэллээ
Харгалзах огноо: 2013-11-06|Уншсан : 106

Нутгийн өөрийн удирдлагын талаарх ИТХ-ын төлөөлөгчдийн онол, арга зүйн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах зорилгоор төслийн зүгээс Удирдлагын Академи болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран гарын авлага боловсруулан, 62 сургагч багш нарыг аймгууд болон НУТХ, МБСҮХ-ноос бэлтгэсэн бөгөөд төслийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу 2013 ондоо 5 аймаг, 2 дүүрэгт эхний ээлжийн сургалтыг зохион байгуулах болсон билээ. Тэдгээр 5 аймгийн эхний ээлж болох Баянхонгор, Хэнтий аймгуудад 2013 оны 11-р сарын 4-нөөс сургалт маань эхэллээ.

Баянхонгор аймгийн сургалт Шаргалжуут рашаан сувилал дээр болж байгаа бөгөөд тус аймгийн ИТХ, 20 сумдын ИТХ-ын төлөөлөгч, хурлын ажлын албаныхан зэрэг нийт 400 гаран хүн хамрагдаж байгаа тул 3 ээлжээр зохион байгуулж, 11-р сарын 12-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Харин Хэнтий аймгийн хувьд мөн аймгийн ИТХ, 18 сумдын ИТХ-ын төлөөлөгч, хурлын ажлын албаныхан зэрэг нийт 400 гаран хүн хамрагдаж байгаа тул 4 ээлжээр зохион байгуулж, 11-р сарын 17-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний ээлжинд 4 сургагч багш маань 4 сумдын төлөөлөгч нарыг цуглуулан Бор-Өндөр суманд сургалтаа зохион байгуулж байна.

Сургалтаа амжилттай зохион байгуулж байгаа сургагч багш нар болон нийт төлөөлөгчдөдөө амжилт хүсье.

Оруулсан огноо: 2013-11-06|Уншсан : 106
Ангиллууд

Ачааллаж байна ...

Нийт: 197683Өнөөдөр: 44
Олон нийтийн холбоосууд
Холбоос

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.