Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зарлал
Харгалзах огноо: 2013-08-12|Уншсан : 164

Монгол Улсын Их Хурал, НҮБХХ-өөс хамтран хэрэгжүүлж буй “НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн хүрээнд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн орчин болон нутгийн удирдлагын байгууллагуудын засаглалын тэнцвэрийг судлан санал, зөвлөмж боловсруулах” судалгааны ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тул сонирхсон байгууллага мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Судалгааны ажлын даалгавар буюу судалгааны чиглэл, хамрах хүрээ, хугацаа, гүйцэтгэгчид тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг мэдээллийг www.parliament.mn, http://cslg.parliament.mn/  сайтаас авна уу.

 Сонирхсон байгууллага мэдүүлгээ судалгааны ажлын даалгаварт заасан материалын хамт доор дурдсан хаягаар 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.

 Хаяг:
          НҮБХХ-ийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” Төслийн нэгж.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын  11 дүгээр байр, 6 дугаар давхар 606тоот өрөө 

Утас/Факс: (51) 264565

Оруулсан огноо: 2013-08-12|Уншсан : 164
Ангиллууд

Ачааллаж байна ...

Нийт: 183992Өнөөдөр: 250
Олон нийтийн холбоосууд
Холбоос

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.