ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗА
Харгалзах огноо: 2013-10-29|Уншсан : 155

Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” төслийн хүрээнд “ИТХ-ын нэгдсэн интерактив цахим хуудас” бүтээх ажлыг гэрээгээр гүйцэтгэх байгууллага сонгон шалгаруулна.

 

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага

·        Хуулийн этгээд байх (компани гэх мэт);

·        1-ээс доошгүй жилийн өмнө байгуулагдаж, вэб програмчлалын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн байх;  

·        Адил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх;

·        Баг нь нийт 5-аас доошгүй гишүүнтэй байна. Багийн гишүүд нь мэдээллийн технологи, вэб програмчлалын бакалавраас доошгүй зэрэгтэй байх.

 

Дээрх шаардлагыг хангаж буй сонирхсон байгууллага улсын бүртгэлийн гэрчилгээ, товч танилцуулгаа cslg@parliament.mnхаягаар ирүүлж, бүртгүүлэн, цахим хуудас бүтээх ажлын даалгавар болон бүрдүүлэх материалын жагсаалтыг авна  уу.

Санхүүгийн саналыг тусдаа дугтуйд битүүмжилсэн байна. Ирүүлсэн материалыг буцааж олгохгүй. 

Материал хүлээн авах хугацаа: 2013 оны 11 дүгээр сарын 7-ны 16 цаг

Хаяг: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын байр, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 12, Утас: 327585, 264565

Оруулсан огноо: 2013-10-29|Уншсан : 155
Ангиллууд

Ачааллаж байна ...

Нийт: 197684Өнөөдөр: 45
Олон нийтийн холбоосууд
Холбоос

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.