ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ
Харгалзах огноо: 2014-05-15|Уншсан : 482

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ

 

 

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог бий болгох, иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт Төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн өмнө хариуцан тайлагнах арга замыг бий болгох, хурлын үйл ажиллагааг иргэдэд ил тод болгох үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг зарлаж байна.

Тэтгэлгийн хэмжээ 6 сая хүртэл ба нийт 6 тэтгэлэг шалгаруулна. Сонирхсон аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ууд санал боловсруулж дор дурдсан хаягаар (бичгээр) 2014 оны 5-р сарын 30-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.cslg.parliament.mn цахим хуудаснаас болон cslg@parliament.mn хаяг руу хандаж авна уу.

 

 

Хаяг:
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нэгж.

Улаанбаатар хот- 15141, Ш/х-303.

Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын  11 дүгээр байр, 6 дугаар давхар 606 тоот өрөө. Утас/Факс: (51) 264565

 

Оруулсан огноо: 2014-05-15|Уншсан : 482
Ангиллууд

Ачааллаж байна ...

Нийт: 193327Өнөөдөр: 115
Олон нийтийн холбоосууд
Холбоос

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.