ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХЯНАЛТ ТАВИХ ТЭТГЭЛЭГ
Харгалзах огноо: 2014-05-15|Уншсан : 276

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХЯНАЛТ ТАВИХ ТЭТГЭЛЭГ

 

 

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс аймаг, дүүрэг, сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах, баг хорооны иргэдийн Нийтийн Хурал болон сум, дүүргийн засаг даргын Тамгын газраас эрэмбэлэх, хэрэгжүүлэх явцад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хяналт тавиж ажиллах үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг зарлаж байна.  

Тэтгэлгийн хэмжээ 4 сая төгрөг хүртэл ба нийт 10 тэтгэлэг шалгаруулна. Сонирхсон аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ууд санал боловсруулж, дор дурдсан хаягаар (бичгээр) 2014 оны 5-р сарын 30-ны 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.cslg.parliament.mn цахим хуудаснаас болон cslg@parliament.mn хаяг руу хандаж авна уу.

 

 

Хаяг:
          “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нэгж.

Улаанбаатар хот- 15141, Ш/х-303.Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын  11 дүгээр байр, 6 дугаар давхар 606 тоот өрөө. Утас/Факс: (51) 264565, www.cslg.parliament.mn болонcslg@parliament.mn

 

Оруулсан огноо: 2014-05-15|Уншсан : 276
Ангиллууд

Ачааллаж байна ...

Нийт: 177723Өнөөдөр: 126
Олон нийтийн холбоосууд
Холбоос

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.