ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Харгалзах огноо: 2014-05-15|Уншсан : 98

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд“Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын интерактив, портал цахим хуудасны агуулгыг боловсруулах”  ажлыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгууллагыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь аймаг, сум, дүүргийн 361 Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зориулсан интерактив, нэгдсэн портал www.khural.mn цахим хуудасны үндсэн хуудасны агуулгыг боловсруулах ажлыг 2014 оны 7-8 сард (2 сарын хугацаанд) гүйцэтгэх юм.

Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй судалгааны ажлын жагсаалт, зэрэг нотлох баримт, багт ажиллах судлаач болон бусад мэргэжилтнүүдийн чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх байгууллагуудын хураангуй жагсаалтыг гаргана.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 5-р сарын 28-ны 17 цагийн дотор ирүүлнэ үү.

 

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нэгж.

Улаанбаатар хот- 15141, Ш/х-303.

Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын  11 дүгээр байр, 6 дугаар давхар 606 тоот өрөө. Утас/Факс: (51) 264565

Оруулсан огноо: 2014-05-15|Уншсан : 98
Ангиллууд

Ачааллаж байна ...

Нийт: 177746Өнөөдөр: 149
Олон нийтийн холбоосууд
Холбоос

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.