Булган, Дундговь, Дорнод аймгуудын 900 гаруй ИТХ-ын Төлөөлөгчид сургалтанд хамрагдаж байна.
Харгалзах огноо: 2014-02-19|Уншсан : 49
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхижуулах үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулж буй бөгөөд 2014 оны 2-р сарын 17-нд Булган, Дундговь, Дорнод аймгийн ИТХ-ын нийт Төлөөлөгчдийн сургалт эхэллээ. Төслийн нэгж, аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран 7 сэдвийн 24 цагийн чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна. 3 аймгийн 900 гаруй ИТХ-ын Төлөөлөгчид тус тус аймгийн төвд цугларч 3 ээлжинд хуваагдан суралцаж буй ба нэг ээлжинд 5 сумдын 110-120 орчим Төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
           Дундговь аймгийн 1-р ээлжинд Эрдэнэдалай, Өндөршил, Дэлгэрхангай, Адаацаг, Өлзийт сумын 114 Төлөөлөгчөөс 97 нь хүрэлцэн ирж сургалтанд оролцож байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н. Эрдэнэ-Очир "Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага", ажлын албаны ажилтан Г. Хишигдаваа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн хуулийн ба эрх зүйн орчин", "ИТХ-ын хуралдаан, хуралдаан зохион байгуулах, дэг" сэдвийг зааж байна. Мөн Өмнөговь аймгаас 2 сургагч багш уригдан ирж "Иргэдтэй харилцах, иргэний оролцоо", "Хүний эрх, жендэр", "Байгаль орчин, ногоон хөгжил" сэдвүүдийг зааж байна.

Оруулсан огноо: 2014-02-19|Уншсан : 49
Ангиллууд

Ачааллаж байна ...

Нийт: 12855Өнөөдөр: 59
Олон нийтийн холбоосууд
Холбоос

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.